Смарт судалгаа ХХК нь санамсаргүй түүврийн аргаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа хийхээр болжээ. Аливаа судалгааг хийхдээ нийт иргэдийг бүгдийг хамруулж судалгаа авахад зардал, хугацаа их ордог тул төлөөлөх чадвартай цөөн иргэдийг санамсаргүй байдлаар сонгож түүврээ гаргадаг байна. Мөн хотын нийт иргэдийн 3%-тай тэнцэх хүнээс судалгаа авахад хангалттай юм. Таньд хотын иргэдийн тоо болох a тоо өгөгдсөн бол хэдэн хүнээс түүвэр судалгаа авахыг тогтоо.
Нийт иргэдийн тоо болох a тоо өгөгдөнө.
Бодлогын хариу болох нэг бүхэл тоог хэвлэ./ ямагт бүхэл хариу гардаг байхаар өгөгдөнө./
0<a<4000000
800000
24000
123000
3690